Тунгалгийн систем нь бие махбодийн дархлаа болон шингэний
солилцоог зохицуулах чухал үүрэгтэй. Тунгалгийн бариа нь тунгалгийн
шингэний урсгалыг идэвхжүүлж, илүүдэл шингэн болон хорыг биеэс
гадагшлуулах, эд эсийн нөхөн сэргэлтийг дэмжих эмчилгээний арга юм.


Үр нөлөө

  • Хаван болон шингэний зогсонги байдлыг бууруулна
  • Дархлааны үйл ажиллагааг сайжруулна
  • Цус, тунгалгийн эргэлтийг идэвхжүүлнэ
  • Эдгэрэлт, нөхөн сэргэлтийг түргэсгэнэ
  • Мэс заслын дараах хаван буулгах, архаг ядаргаа болон дархлаа сулралын үед эмчилгээний багцын нэг хэсэг болгон хэрэглэхийг зөвлөж байна.

Хэнд тохиромжтой вэ? 

  • Хаван үүсдэг хүмүүс
  • нүүр, гар, хөл хавдаж байнга хүндэрдэг
  • хагалгааны дараах хаванг багасгахад
  • Дархлаа султай хүмүүс
  • амархан өвддөг, биеийн тэнхээ муутай
  • Арьс, гоо сайхны зорилгоор
  • арьсны цус, тунгалгийн эргэлтийг сайжруулж, хаван, хар хүрээ, батганд тустай
  • Сууж ажилладаг, хөдөлгөөн багатай хүмүүс
  • лимфийн урсгал удааширснаас болж ядрах, хавагнах, бие хүндэрдэг
  • Хорт хавдрын дараах нөхөн сэргээх үед
  • эмчийн заавраар лимфийн урсгалыг дэмжих зорилгоор хэрэглэдэг

Үнэ: 1 удаа – 130,000

3 удаа – 360,000